“Одоо чамайг заавал дуусгана” гээд үүдэн шүднүүдийг нь ганхтал зодоод хутгалах гээд дайрахаар нь…


0

ТВ-8 телевизийн хөтлөгч өөрийн нүүрномдоо дараах постыг оруулжээ. Гэр бүлийн хү.чирхийлэл сэтгэл өвтгөнө. Монгол Улсад ажилгүйдэл, .архидалт, ёс зүйгүй байдлын хараал нүүрлэсэн бололтой. “Хөөе хөөе Эрка босоорой!!! гэж жолоо барьж явсан найзынхаа дуудлагаар өндийгөөд хартал үс гэзэг нь арзайж цус нөжиндөө холилдсон ээж хүү хоёр зам дээр чичрэн зогсох нь тэр. Тухайн үед нээрээ л “сүнс чөтгөр” гэдэг нь юм байна даа л гэж цочдог юм байна лээ.

Гэтэл энэ нь сүнс ч биш, чөтгөр ч биш харин нөхөртөө зодуулсан эхнэр, төрсөн аавдаа зэрэмдэглүүлсэн хүү хоёр аврал эрэн зугтаж байж… Секунд тутамд чаг чаг гэж дуугардаг хуучны цаг шиг дагжин чичирч байгаа эрүүг нь харахад нилээн удаан энд зогсож. Өөрөөр хэлбэл хэн ч түүнд туслахыг бодоогүй бололтой. Зам дээр хэн ч зогсоогүй гэнэ. Аргагүй л дээ “сүнс чөтгөр”, “цус нөж”-нөөс цээрлэдэг Чингисийн Монголчуудын prius 20, alfard, land 200 нь бузартчих учраас  Үнэндээ бол ийм зүйл болж:Тэд ханилан суугаад найман жил болсон гэнэ. Нөхөр нь найман жил гэр бүлийн хү.чирхийлэл үзүүлсэн байна. Өнөөдрийн хувьд бол “одоо чамайг заавал дуусгана” гээд үүдэн шүднүүдийг нь ганхтал зодоод хутгалах гээд дайрахаар нь гурван настай нялх үрээ амь өлтөс шүүрээд нөмгөн цамцтай зугтсан байгаа юм. Хү.чирхийлэгч буу агсан /буу шүү дээ/, хутга барин араас нь хөөж. Ийм зовлонд унасан эх зам уруу гүйхээс өөр яах ч билээ дээ!!!
Ах, дүү төрөл садан муутай хөөрхий ээж хаана хандах, яаж өөрийгөө, үрсээ хамгаалахаа ч мэдэхгүй. 108 ч гэж мэдэхгүй байна лээ. Хүйтэн харанхуй зам дээр дулаан гэрээ үгүйлсэн хүү, ээж “бид хоёрт хэн ч туслахгүй байх вий дээ” гэсэн нүд, “аав яагаад дандаа ингэдэг юм бол доо” гэж сандрахаасаа илүү үйлдэлд нь дасал болсон гайхшрал… Гэвч ирээдүйд ээжийгээ хамгаалах, бас жаргаах цорын ганц баатар эрийн зоригийг бөхөөчих вий гэсэн дээ царайг нь оруусангүй!!!Эрчүүдээ, аавуудаа би үнэхээр итгэж чадахгүй байна…Та нар чинь эрчүүд биз дээ??? /Бүгд ийм биш л дээ/
Гэхдээ би ээж хүү хоёрын асуудлыг заавал эргэж анхаарах болно. Хүч.рхийлэгчид яг ямар хариуцлага хүлээлгэсэн болохыг заавал асуух болно. Би хүний хань хүүхдүүдийн аавын хувиар энэ ээж хүү хоёрыг заавал хамгаалах болно.
/Гэмтсэн хэсгийн зургийг авахыг зөвшөөрсөн болно/ Өнөөдрийн хувьд түүнд тусалж чадах бидний үйлдэл л энэ байлаа Төв аймгийн Лүн сум 2020.10.01


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *