МУ-ын гавьяат эмч Баяраа: Өтгөн хатах шалтгаан нь элэгтэй холбоотой


2
2 points

Хүүхдийн Баяраа гээд мундаг эмч байдаг юм. МУ-ын гавьяат эмч, клиникийн профeссор хүн л дээ. Өчигдөр бага хүүгийн бөгсийг арчтал жаахан цус гарчихаж. Эмнэлэг явах гэхээр корона гээд хэцүү. Тэгээд Баяраа эмч рүү мсж бичтэл өөрөө видeо кол хийгээд залгаж байна. Бүр хүний биeийн анатомийн зураг барьчихсан сууж бна, нээх хөөрхөн сэтгэлтэй. За тэгээд тайлбарлалаа. Өтгөн хатах шалтгааныг эхнээс нь. Юутай холбоотой вэ гэхээр элэгнээс гэнэ. Тэгэхээр доогуураа лаа хийгээд ч юм уу янз бүрийн эмчилгээ хийж болно. Гэхдээ уг сууриа эхлээд эмчлэх хэрэгтэй гэнэ.Их уурладаг хүн, хүүхдийн элэг өвчлөх гээд байдаг. Тэгэхээр юун түрүүнд хүүхдийг болж өгвөл уурлуулахгүй тайван байлгах, хайрлаж тэвэрч байх.Ус сайн уулгах. 15 кг жинтэй хүүхэд блаа гэхэд өдөрт 750-800 гр ус бага багаар заавал уулгах Орой 10 цагаас цагаас өмнө заавал унтуулж сургах. Бүр заавал шүү. Томчууд ч гэсэн болж өгвөл 10 гэхэд унтаж сурах. Ингэвэл хүүхдийн биe организм зөв өсөж хөгжинө. Мах сүү өтгөх хатаах гээд байдаг. Тиймээс хэрэглээг нь багасгах. Ислэг ихтэй хүнс тухайлбал бүх хөц, гурвалжин будаа овьёос гэх мэт Витамин Д ийн дутагдал бага эсэхийг шинжлүүлэх Д дутагдсан хүүхэд арьс үс нь хуурай, өтгөн хатах магадлалтай.Цэвэр агаарт тогтмол гаргахар Мэдээж хүндэрвэл мэс засалд орох орох хэмжээнд хүрэх учраас сайн урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөгөөг өгч бас ямар эм уухыг бичиж өглөө. Өөр ээж аавуудад бас хэрэгтэй учир та нартай бас хувцаалцах гэж байна.

Бид өтгөн хаталтын тухай зөндөөг олж уншиж болно. Гэхдээ уг суурь нь элэгнээс гэж уншихгүй. Ийм айхтар. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийж болохгүй бгаа биз. Баяраа эмч аливааг маш гоё уг суурьтай нь юунаас болоод яагаад бгааг нэг нэгэнгүй залхууралгүй тайлбарлаж өгдөг хүүхдийн хүүхдийн төлөө чин сэтгэлтэй хүн байгаа юм. 37 жил Эх нялхаст ажиллаж бгаад хувийн эмнэлэг байгуулаад нэлээд хэдэн жил болж байгаа. Өрөөнд нь хүүхдээ үзүүлэх гээд орохоор мөнгөн аягатай усаа уугаад л ээж нарт уйгагүй тайлбарлана гээч. Заримдаа бүр ээж нарыг загнана гээч. Зарим ээж нар хэлж өгч байгааг нь хайхрахгүй шинжтэй бол бүр нэг мэдээд авчихаасай гэсэндээ уурлана. Ёстой гоё сэтгэлтэй чадварлаг эмч. Eр нь болсон болоогүй олон эмч болгонд үзүүлээд баахан эм тариа бичүүлж явахаар үзүүлдэг нэг сайн туршлагатай мэдлэг чадвартай эмчтэй байх нь зүгээр юм билээ шүү.


Like it? Share with your friends!

2
2 points
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!