Нойргүйдэлтэй холбоотой “Туулсан” хүний 5 зөвлөгөө


0

Хавар болж байна, хамгийн их ядарч, хийрхэж, нойргүйдэж хямардаг цаг. Энд тэндээс уншсан зүйл биш олон жил өөрийн биеэр туулсан учраас хэдэн зөвлөгөө бичлээ. Хэрэг болж юу мэднэ, авах гээхийн ухаанаар уншаад нэг үзээрэй. Хэрэг болвол цааш түгээгээрэй.1. БОДЛЫН ХҮЧ. Би унтахгүйдээ яаг унтахгүй гээд бодоод орондоо орчихвол яг тийм зүйл болчихдог тал бий. Бас байн байн цаг харсны ч хэрэггүй ядаж шөнийн 00 цагаас өмнө унтчих юмсан, тэгээд унтахгүй болохоор нь тэгвэл ядаж 01 цаг хүртэл … гэж толгойгоо ажиллуулсаар “Өө новш гөлийгөөд хонохын байна лдаа” гэж стресстээр байгаад үүр цайлгачих үе бий. Ямар нэгэн аргаар л 23 цаг гэхэд өөрийгөө шанаадаж унагаагаад ч хамаагүй орондоо ороод хэвт, нэмэргүй байсан ч маргааш нь бас давт, тэдэн цагаас тэгэж унтмаар байна энэ тэр гэж битгий бод битгий хүс зүгээр л тэгээд хэвтжий. Тэртэй тэргүй нойр хүрэхгүй юм чинь гэдэг бодлоо авч хаяхаас их зүйл эхэлнэ.2. ТАРХИЙГ БИШ БИЕЭ ЯДРАА. Миний хувьд хамгийн их нөлөөлж байгаа арга бол энэ. Ерөөсөө өглөө эрт босоод энэ биеийг л ядраах хэрэгтэй. Өдөр ч унтсаны хэрэггүй. Биеийг хөдөлгөж болох бүх зүйлд өөрийгөө дайчил. Жижиг ч зүйлийг битгий алд. Жишээ нь төвлөрөөд аяга угаа, шал угаа, лифтээр биш шатаар гар, ширээ арч, ойрхон ч хамаагүй гарч алх, зориод нэлээн ажиллагаатай ямар нэг хоол хий, төмс арилга мах өшиглө, гараараа зарим хувцсыг угаа бүх чадлаараа биеийг л хөдөлгө ядраа хөлс гарга … Ер нь санааг нь ойлгож байгаа биз дээ ? Тэгээд 23 цагаас орондоо ор. Нойр хүрэхгүй бол тэгээд л хэвтжий, унтах гэж бүү хичээ зүгээр тэгээд байжий утас бага оролд, чадвал ном унш3. КАФФЕЙНЫ ХЭРЭГЛЭЭ. Хүмүүс зөвхөн кофенд л их каффейн сэргээх бодис байдаг гэж ойлгодог. Кофе уухаар нойр хүрдэггүй гэсэн хэрнээ орой унтахын өмнө маш өндөр каффейны агууламжтай өтгөн баахуу, ногоон цай энэ уучихсан сууж байдаг. Ер нь каффейн гэдэг зүйлийг нэг судлаад үзээрэй. Орой 18 цагаас хойш каффейн агуулсан зүйл хэрэглээд хэрэггүй. Каффейн хэрэглэснээс хойш 6 цагийн турш биднийг сэргээх нөлөө үзүүлдэг. 4. ХИЙ. Мэдрэлийн архаг ядаргааг уламжлалт анагаах ухаанд ХИЙРХЭХ, ХИЙ хөдлөх гэдэг. Ер нь хүчтэй эмийн нөлөөнд орохгүй аргадаж эмчилье гэж бодож байвал уламжлалт аргыг сонгохыг зөвлөж байна. Зөвхөн нойргүйдэл дангаараа таныг зовооно гэхээсээ илүү ерөнхий биеийн байдал чинь асуудалтай байна, буруу байна, хийрхээд хямраад байна гэсэн үг. Байнга их хүйтэн зүйл уух, кофе, пиво, түргэн хоол, бэлэн хоол гэх мэт хий хөдөлгөдөг муу унднаас аль болох татгалзаж шөлтэй устай чанартай хоол идэж, аль болох стресстэж хямрах орчиноос холхон байхыг хичээж, хөлсөө сайн гаргаж, өглөөд цай уусан ч халбага шар тос хийчих жишээний, оройд 2 лааз пиво уухын оронд аяга бүлээн сүү халаагаад уучих жишээний ерөнхий бүх бие, үйл ахуйдаа анхаараарай. Энэ нь нойргүйдэлд ч хамаатай шүү.5. ХӨДӨӨ ЯВАХ. Сүүлийнх нь одоо цар тахлын үед жаахан хэцүү болчихлоо. Гэхдээ өнгөрсөн зун олон хоногоор огт унтаагүй улаан нойргүйдэл болчихсон 3 найзтайгаа Монголын 10 аймгаар майхантай аялал хийж 14 хоногийн дараа бүгд сайхан унтдаг болоод ирсэн юм даа. Эхний 2-3 өдөр хөрвөөгөөд л нэтэд ороогүй утсаа хүртэл маажаад л байж сууж чадахгүй байсан байгаль эх аяндаа эмчилсэн билээ л. Цаг сайхан болохоор туршаад үзээрэй. Заа тэгээд эцэст нь хэлэхэд би өөрөө 3-4 жил нойргүйтээд өчнөөн аймар аймар хүчтэй эм уугаад, дүнхүүрч манараад, хамааралтай энэ тэр болоод шөрмөс татаад, чих шуугиад мянган юм туулж байж ийм таван зүйл бичиж байгаа юм шүү. Заавал миний туулсан замыг давтаж туулалгүй тойроод гарчихаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Шулуухан хэлэхэд та өөрийнхөө биед хайр гамгүй олон жил буруу хэмнэлээр амьдарсан учраас л ийм зүйлтэй тулж байгаа. Тийм учраас хэзээ ч өргөс авсан мэт шууд зүгээр болчихгүй, сайн мэдээ нь заавал зүгээр болно! Тэвчээртэй бай, итгэлтэй бай, тууштай хичээ. Битгий яарч адгаж нэг юм туршиж үзээд л хаяад бай. Дээрдэж байгаа нөлөөлж байгаа гэж итгэдэг байх хэрэгтэй. Амжилт хүсье ! Хорвоо дэлхий уужим хийх зүйл их, гол нь эрүүл байх хэрэгтэй ! Үнсий Ч.Ганжавхлан


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *