БҮТЭН НЭРЭЭР НЬ ДУУДАХ БОЛГОНД ТЭР ХҮНД ЕРӨӨЛ, НОМ ЗАСАЛ НЬ УНШИГДАЖ БАЙДАГ


0
1 share

Засал, ном, тарни гэж юу вэ. Тэдгээр нь бодитойгоор үйлдчилдэг гэдгийг хамгийн энгийн жишээгээр тайлбарлаач?-Засал, ном дотор ерөөл л байдаг. Бүх төвөд номыг монголоор орчуулаад харахад тухайн тухайн асуудалд нь зориулаад, “Энэ ийм сайн байгаасай, ингэж засагдаасай, ингэж сайжраасай” гэсэн байдаг. Ерөөлийн хүч гэж бий. Хараалаас бид нар маш их айдаг гэтэл хараалаас илүү хүчтэй гээд боддоо. Үгийн хүч л дээ. Монголчууд эртнээсээ ерөөлийг бэлгэшээж ирсэн ард түмэн.Энгийнээр тайлбарлавал, монголчууд хүүхдийг төрөхөд нь нэр өгөхдөө хүүхдийн дэмбэрэл буюу төөргийг нь зуруулаад, “Энэ хүүхэд ийм сайхан зан чанартай, ийм сайхан амьдралаар амьдрах юм байна” гэдгийг нь хардаг. Ингээд жаахан дутагдалтай тал байвал түүнийг нь дарсан нэр өгдөг. Тэр нь сайн зан чанар, сайхан амьдралыг бэлгэдсэн байдаг. Хүний нэр яг үнэндээ ерөөл юм шүү дээ. Тэр ч утгаараа хүний нэрийг бүтнээр нь дуудаж бай гэдэг.Бүтэн нэрээр нь дуудах болгонд тэр хүнд ерөөл, ном засал нь уншигдаж байдаг юм. Эх сурвалж: “Хүслийн хурим” сэтгүүл. Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайханы ярилцлагаас…


Like it? Share with your friends!

0
1 share
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *