Х.Улмаа:Өгч чадахгүй байж бусдын өгөөмөр сэтгэлд талархаж сур дутуугийн комплексууд аа!


0

Ядаргаатай юм бэ Одоо хэдүүлээ энэ цар тахал бас вакцины талаарх ойлголтоо дээшлүүлье ээ! Коронавирустэй бүтэн жил хамт амьдарчихаад арай л дэндүү харанхуй байх юм. Угаасаа ойлгодоггүй юм уу эсвэл зориуд ингээд байдаг юм уу бүр гайхчихлаа. Уг нь УОК, НОК, ЭМЯ нь өдөр бүр энэ тухай мэдээ мэдээллийг чадлаараа өгөх юм. Харамсалтай нь ойлгож мэдэж байгаа нь чухам хэд юм бол хөөрхий. Сүүлдээ сэтгүүлчид нь хүртэл хачин сонин яриад толгой эргүүлчих юм. Нийгмийн сэтгэл зүй гэж нэг айхтар юм бий. Мэдэхгүй бас ойлгохгүй зүйлээ орхичих хэрэгтэй дээ. Орос, Хятад гээд хөршүүдээс нь гадна Энэтхэг улс хүртэл өөрсдөөсөө илүүчлээд хэдэн вакцин өгөхөөр бөөн хэл ам.Яг хаана үйлдвэрлэсэн юм? ДЭМБ зөвшөөрсөн юм уу? Тэгээд хаана яаж хадгалах юм бэ? Заавал хийлгэх албагүй биз дээ нтр. Бүр нэг мулгуу тэнэг, зөрүүд балай гэдгээ хэнд гайхуулаад байгаа юм бол? Өгч чадахгүй байж бусдын өгөөмөр сэтгэлд талархаж сур дутуугийн комплексууд аа! Цар тахлын энэ хүнд цаг үед дэлхийн орнууд COVAX гээд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гол зорилго нь вакциныг улс орнуудад тэгш хүртээмжтэй хуваарилах. Тэр дундаа манайх шиг биохими, нано технологи, анагаахын инноваци хөгжөөгүй улсад зориулж. Манайхаас бусад оронд гадны тус дэмжлэгт баярлаад вакцинжуулалтаа эхлүүлж байна. Харин Монголд л гэж үл итгэсэн, үзэн ядсан, бусдыг турхирсан хөгийн юмнууд явах юм. Хуулиараа бол Эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох юм билээ шүү энэ бүхэн чинь. Араа дааж ам хэлээ билүүдээрэй гэж хэлье. Зарим нэг заримдагуудад зориулав Вакцин


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *