Шүүхдэж ажилдаа ороод байсан Г.Баясгалан өмнө нь ямар асуудлаар чөлөөлөгдөж байв


-1
-1 points

Өргөө төрөх газарт амаржсан эхийг коронавирусийн халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь төрийг эргүүлж, Засгийн газрыг огцруулсан. Түүнчлэн эл асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ч ажлаас чөлөөлөгдсөн.Харин Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан Би буруугүй, ажлаа өгөх шалтгаан байхгүй хэмээн гүрийгээд үлдсэн юм. Гэтэл тун ч удалгүй тус амаржих газарт дахин нэг нярайн эндэгдэл гарав. Тодруулбал хийсвэр хагалгаа хийлгэх заалттай эхийг өөрөөр нь төрүүлнэ хэмээснээс болж ураг эхийнхээ гэдсэнд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс Г.Баясгалан дарга яаж ч гүрийгээд Өргөө амаржих газрын суудалд үлдэх шаансгүй болсон юм. Улмаар түүнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сарын 15-нд өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Өргөө амаржих газрын даргын албан тушаалаас хоёр дахь удаагаа чөлөөлөгдөж байна. Өмнө нь буюу 2019 онд чөлөөлөгдөхдөө шүүхэд хандаж, гурван шатны шүүхэд я.лалт байгуулан ажилдаа эргэн томилогдоод сар гаруй болж байсан юм. Тэрбээр өмнө нь ямар асуудлаар ажлаас чөлөөлөгдөж, шүүхэд хандсан талаар сийрүүлье. НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЭ ХЭРЭГЛЭЖ БАЙХАД ТАСЛАН ЗОГСООГООГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ Г.Баясгалан нь эрүүл мэндийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байсан аж. Тэрбээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт 1997 оноос хойш их эмчээр, 2006 оноос эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2010 оноос эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны албаны дарга, мөн байгууллагын бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргын ажил албан тушаалыг хашиж байжээ. Улмаар эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил ажилласанд итгэл хүлээлгэж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 оны 10 сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Өргөө амаржих газрын даргын албан тушаалд томилсон байдаг.Тэрбээр ямар хэргээр буруутгагдаж, шүүхэд хандсан бэ. Тодруулбал 2018 онд Өргөө амаржих газрын нярайн шарлагын аппаратууд нь дутагдалтай, эмч нар нь хувийн эмнэлэгтээ аваачиж ашигладаг гэх гомдол мэдээлэл гарч, тухайн үед анхаарлын төвд орж байв. Энэ дагуу 2018 оны аравдугаар сард Өргөө амаржих газарт тооллого хийх үед 20 сая төгрөгийн үнэтэй нярайн шарлагын аппарат нь алга байсан зөрчил илэрч байсан. Гэвч алга болсон гэх тэрхүү өндөр үнэтэй төхөөрөмжийг Өргөө амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг нь өөрийн эзэмшдэг Бурам-Оюу гэх хувийн эмнэлэгтээ аваачиж иргэдэд и төлбөртэйгээр үйлчилгээ үзүүлж байсан нь тодорхой болсон юм.

Тиймээс А.Оюунцэцэг эмчид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, үндсэн цалинг
бууруулах зэрэг сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018
оны 12 сарын 10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаа төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хувьдаа
ашиглах үйлдлийг тухай бүрт таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй хэмээн Г.Баясгалан даргад сануулах шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш зургаан сарын дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 6 сарын 19-ний Б/32 тоот тушаалаар Г.Баясгаланг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байдаг. ДАВТАН САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ, АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН НЬ ТУС АМАРЖИХ ГАЗАРТ ХОЁР Ч ЭХ ЭНДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ-Учир нь 2019 оны тавдугаар сарын 31-ний шөнийн 02.00 цагийн үед хөдөө орон нутгаас тав дахь хүүхдээ төрүүлэхээр ирсэн 37 настай эмэгтэй Ч нь тус эмнэлэгт төрөхөөр хэвтсэнийхээ дараа ургийн хамт харамсалтайгаар амь насаа алдаж байв.Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн
тухайн үед хэвлэлд өгсөн мэдээлэлдээ Энэ эмнэлгийн эмч ажилтнууд дусал тариа залгачихаад хоёр цагийн
турш хараа хяналтгүй орхисон байсан. На с бар.сан эх ураг хоёрыг салгахгүй орхисон байна билээ.Эхнэр чинь сэхээнд байна гэж хэлсэн даруйд нь биднийг давхиад ирэхэд хамраас нь цус урсчихсан, их хэмжээний цус алдсан байдалтай, цогцос нь хөрчихсөн байсан хэмээн ярьж байсан байдаг. Энэхүү харамсалтай хэргээс ердөө 14-хөн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 17-ны өдөр мөн л тус эмнэлэгт төрөхөөр хандсан 22 настай эх на.с бар.сан ноцтой хэрэг гарч байсан юм. Хариуцан ажиллуулдаг эмнэлэгт нь сар хүрэхгүйн хугацаанд хоёр эх, нэг нэг ураг нас бар сан хэрэг гарсан нь түүнд давтан сахилгын шийтгэл давтан оногдуулж, ажлаас чөлөөлөх шалтгаан болсон болов уу.Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСНИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ҮЗЖЭЭ

Харин Г.Баясгалан 2018 оны 12 сарынщ 10-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй байхад ямар үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан хэмээн ажлаас халсан нь ойлгомжгүй, хууль бус гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.Иинхүү гурван шатны шүүхээс түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн хэмээн үзэж, Өргөө амаржих газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Мөн Нийслэлийн эрүүл мэднийн газраас 5 сая төгрөг гаргуулан Г.Баясгаланд олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн юм.Г.Баясгалан
ийнхүү шүүхэд я.лалт байгуулж, өнгөрсөн 2020 оны 11-р сарын үед ажилдаа ороод байсан юм. Гэвч дахин чөлөөлөгдсөн нь энэ. Тэрбээр энэ удаа өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн учир дахин шүүхэд хандахгүй бололтой Эх сурвалж:Eguur.mn


Like it? Share with your friends!

-1
-1 points
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!