УТАА БАГАСГАХ ЗОРИЛТ БА ХУУЧИН МАШИНУУДЫГ ХАЛЪЯ


0
1 share

Нийслэлд тархсан Covid-19-ийн халдварыг дөрөв дахин хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд нийт ажилтныхаа 5-10 хувьд тодорхойлолт гарган ажиллуулснаар авто замын хөдөлгөөнд оролцох машины тоо төдий хэмжээгээр багасаад байгаа. Үүнийг дагалдаж хөхөвтөр утаа багасч, хүхэрлэг хийн үнэр алсарсан нь цаанаа нэгийг бодогдуулна.

Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан станц болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарах хорт утаа, 8.7 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоосон.Хүхэрлэг хийний 22.3 хувь нь автомашинаас ялгарч байгаа юм бол Засгийн газар 2021 онд Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилтдоо хүрэхийн тулд автомашины импорт, ашиглалтад тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан амжилтаа ахиулахын тулд хуучин машин оруулж ирэхээ больё, шатахуун, түлшний чанарт хяналт тавья.

Эхний асуудлын тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Зам тээврийн яамныханд үүрэг өгч байжээ. Тэрээр буруу талдаа жолооны хүрдтэй эвдрэлтэй, насжилт өндөр автомашины импортыг хэзээ болих талаар тодорхой санал Засгийн газарт оруулж ирэхийг Зам тээврийн яамныханд үүрэгдсэн байдаг юм.


Like it? Share with your friends!

0
1 share
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *