ТАВАН ХАНАТАЙ ГЭР ШАТАЖ, 7 НАСТАЙ 2 НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЛАА


0

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн Бор даргавай гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т 5 ханатай гэр өчигдөр 02.22-ны өдрийн 15:30 цагийн үед шатаж, малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А 7 настай, эмэгтэй, П1.7 настай, эрэгтэй нар өртөж нас бар.сан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар 15:46 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд гол 5 дугаар багийн Найрамдал гудамжинд Үйлчилгээний төв шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:41 цагт очиж Номин Астана ХХК-ийн 10х10 метрийн хэмжээтэй үйлчилгээний 3 давхар барилгын нэгдүгээр давхарт шатны хонгилд эд зүйлс шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс Н 13 настай, эрэгтэй, Н 17 настай, эрэгтэй, А 15 настай, эмэгтэй нарын 3 иргэнийг амь насыг аварсан байна.

​Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 22:21 цагт хүлээн авч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 22:35 цагт очиж Үлэмж Кашмер ХХК-ийн түүхий эдийн цэгийн 14х8 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраалаа.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!