Шинэ төрлийн коронавирусний халдвар авч, нэгдүгээр сарын тэмцээнд барилдаагүй их аварга Хакүхо өнөөдөр бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Халдвар авснаа мэдсэн нь нэгдүгээр сарын 3-нд шинэ оны анхны бэлтгэлийн үеэр гэнэ.
Хорь орчим барилдана даа гэж бодоод бэлтгэл хийж байтал 10 барилдаад л амьсгаа давхцаад илүү чадаагүй. Хачин юм даа гэж бодоод. Бэлтгэлийн дараа чянко идэх гэж байтал Энхо Муухай үнэртэй будаа вэ гэж хэлэхийг сонслоо. Үнэртээд үзтэл ямар ч үнэр мэдрэгдсэнгүй. Ингээд л коронавирус гэж мэдээд шинжилгээ өгсөн. Миний хувьд үнэрлэх мэдрэмж алдагдсан төдийгөөр өнгөрсөн ч хаана, хэзээ авснаа огт мэдэхгүй. Коронавирус ч аюултай эд юм гэж ярьжээ.5-ны өдөр хариу эерэг гарахад Яагаад би гэж гэж шоконд орсон гэнэ. Ес хоног эмчлүүлээд эдгэрч, одоо биед ямар нэг зовиур, өөрчлөлт байхгүй, бэлтгэлдээ орсон байна.
0 Comments