Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айчлалын сураг


0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын эхээр ОХУ-д айлчлах сураг гарлаа. Түүний айлчлалыг Монгол, Оросын талууд өндөр төвшинд нууцалж, айчлалын бэлтгэлийг хангаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш 2020 оны хоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Түүнээс хойш цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, гадаад улс орнуудад өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгүй байгаа юм.Цар тахал бүрэн намжаагүй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчлах гэж байгаа нь хэд хэдэн улс төрийн шалтгаантай болов уу. Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтууд хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгчийн айлчлалаар ОХУ-ын эрдэмдийн бүтээсэн коронавирусийн эсрэг “Спутник-V” вакциныг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр, хангалттай хэмжээгээр нийлүүлэх асуудлаар ярилцаж магадгүй. Сонирхуулахад, ОХУ-аас Монгол Улсад эхний ээлжинд 20 мянган хүн тун “Спутник-V” вакциныг ирүүлээд байгаа аж. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Улсын газар нутгаар Орос, Хятадыг холбосон хийн хоолой дайруулах асуудлыг ярилцах магадлал өндөр юм. Учир нь, манай хоёр улсын Ерөнхийлөгчийн хүчин чармайлт дор талууд төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажилдаа ороод буй.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгчи Х.Баттулга 2017 оны намар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн байдаг. Харин ОХУ-ын талаас хамгийн сүүлд 2019 онд Халх голын 80 жилийн ойн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Влидимир Путин Монгол Улсад хагас өдрийн айлчлал хийсэн билээ.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!