С.Энхболд: Вакцин хийлгэсэн хүмүүст дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх ЛАВЛАГАА олгоно


0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр AstraZeneca вакцины эхний тунг хийлгэлээ. Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж байна.Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсад 10 сарын турш коронавирусийн зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 оны арваннэгдүгээр сараас дотоодод халдвар гарч эхэлсэн билээ. Эрүүл мэндийн салбар халдварыг хүн амын дунд тархаахгүй байхын төлөө бусад олон салбартай мөр зэрэгцэн ажиллаж байна.

Хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь халдварын гинжин хэлхээг таслах хамгийн хямд, төсөр арга гэдгийг дахин хэлмээр байна.Бүх төрлийн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст монгол, англи хэл дээр лавлагаа өгөх бөгөөд уг лавлагаа E-mongolia руу холбогдсон. Тиймээс тухайн иргэн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад вакцинжуулалтын лавлагааг авах боломжтой. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг.

Төлөвлөгөөт журмын дагуу эхний ээлжид халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангасан. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!