САЙН МЭДЭЭ:Их Британид коронавирусийн эсрэг вакцинжуулалтын дараа өвчний хүндрэл эрс буурсныг эхний судалгаа харууллаа!


0

Их Британид хэрэгжиж байгаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аяны үр дүнгийн талаар эхний судалгааны тайлан Даваа гарагт нийтлэгджээ. Судалгааг Шотландын бараг бүх хүн ам буюу 5.4 сая хүний арванхоёрдугаар сарын 8-наас хоёрдугаар сарын 15 хүртлэх эрүүл мэндийн мэдээллийг үндэслэн гүйцэтгэсэн байна. Эдгээрээс 1.1 сая гаруй нь Pfizer BioNTech, AstraZeneca Oxford-ийн хоёр вакцины аль нэгийг нэг тунгаар хийлгэсэн хүмүүс байжээ. Тэдгээрийг вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад нэг тун вакцин хийлгэснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэл дунджаар 84 хувиар буурсан байжээ.
Их Британи улс аль болох олон хүнийг дархлаажуулахын тулд нэг хүнд хоёр тун вакцин хийхийн оронд нэг тун вакцин хийж байгаа юм.Хоёр тун хийлгэсэн хүний тоо харьцангуй цөөхөн байгаа. Гэтэл аль аль вакцинаас ердөө нэг тун хийсний дараа ийм үр дүнтэй байжээ. Задалж харуулбал Pfizer BioNTech-ийн нэг тун вакцины дараа өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 85 хувиар, AstraZeneca Oxford-ийн нэг тун вакцины дараа 94 хувиар буурсан байна. Энэ хоёр үр дүнг нэгтгэхэд 84 хувь болжээ. Эрдэмтэд вакцин хийлгэснээс хойш долоо хоног бүр дархлаажуулалтын түвшинг шалгахад дөрөв дэх долоо хоногийн дараа хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.Дархлаажуулалтын үр дүн 18-64 насныханд хамгийн өндөр байжээ. Хамгийн өндөр эрсдэлтэй насны бүлэг буюу 80-аас дээш насныханд эрсдэл 81 хувиар буурсан үр дүнтэй гарсан байна. Их Британийн судалгаанаас өмнө Израйлийн эрдэмтэд мөн вакцины бодит амьдрал дээрх үр дүнгийн судалгааг хийснээ танилцуулж байв. Уг судалгаа Pfizer BioNTech-ийн вакцинаас хоёр тунг хийсний дараа өвчний эрсдэл 94 хувиар буурсныг харуулсан юм.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!