Гандантэгчинлэн хийд сүсэгтнүүдийн хөлд дарагджээ


0

Өнөөдрөөс хөл хорио тавигдаж, нийт аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь хэвийн горимоор ажиллаж эхлээд байна. Үйл ажиллагаа нь эхэлж, хамгийн их хүний хөлд дарагдсан газруудын нэг нь гандан хийдүүд байна. Шинийн 15-ны дотор багтаж, засал номоо хийлгэх гэсэн иргэд Гандантэгчинлэн хийдээр дүүрэн байна.

Уг нь лам, сүсэгтнүүд хурлын танхимд хоёр метрийн зайд сууж, хурал номыг аль болох цахимаар уншихыг зөвлөж байгаа ч засал номоо хийлгэх хүсэлтэй иргэд хэвийн үетэй ижил түвшинд бөөгнөрч байна. Гэсэн ч засал номоо хийлгэх гэсэн иргэд ном уншуулах төлбөр төлдөг кассан дээр олноороо дугаарлаж байна.

Иргэн: Уншуулах ёстой хурал номоо цахимаар уншуулчихсан. Гэхдээ сэржим, идээ өргөх шаардлагатай номнуудаа ирж уншуулахаас өөр аргагүй байна. Тиймээс Гандангаа зориод ирлээ. Энэ өвчин тахлын үед Гандан хийд маань нээгдээд сайхан байна. Ээжтэйгээ хамт заслаа хийлгэх гээд л явж байна. Хүмүүс харьцангуй дэглэмээ баримталж байна.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!