Дуучин Б.Цогоогийн эмчилгээг дэмжих “Агшин” хандивын тоглолт болно


0

“Агшин” Борооны дараах цэцэг шиг Бие сэтгэл минь ариусна Дурлал хайр, залуу насны дурсамж дүүрэн энэ мөртийг аялгууны хамт бидний сэтгэлд тод үлдээсэн дуучин, хөгжимчин Б.Цогийн эмчилгээг дэмжих хандивын тоглолт тун удахгүй дэлгэцнээ Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог рок поп хөгжмийн урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэж, кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисаар байна.“Жирийн монгол охин” “Агшин” “Хүүхэд нас“ “Охин минь дээ” “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Цог элэгний хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байна. Урлаг соёлын талбарт олон жил хамтдаа хүчин зүтгэж байгаа уран бүтээлчид түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолт, хандивын аянд нэгдэн дуу хуураа өргөнө.Амьдралын агшин бүр үнэтэй. Тэрхүү агшин хором бүрийг аз жаргалтай болгохын төлөө дуу хуур, чин сэтгэлийн үгсээрээ нэгдэж байгаа “Агшин” хандивын тоглолтыг 2021 оны 2 дугаар сарын 27-ны Бямба гарагт 16:00 цагаас UBS телевизээр  та бүхэн шууд хүлээн авч үзээрэй.УТАС: 9909-6202 9908-5744 9906-7995


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!