Шүүгч нарт биеэ үнэлсэн гэгдэж буй ДОРИ: Намайг авч явсан байцаагч “Би “Дори” гээд хашгирчихвал бүх хүн чамайг танина шүү” хэмээн тохуурхсан


2
2 shares, 2 points

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарт би.еэ үнэ.лсэн гэгдэж буй Дори-той ярилцлаа. Нэр бүхий шүүгч нар нийлж, ар.дан сотуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх бичлэг тархаад байгаа. Та тухайн өдөр Parkview хотхоны 752 дугаар байранд очсон уу. Тухайн тоотод юу болж өрнөсөн бэ? Би тэр өдөр найз Д.Отгонбаатартай очиж уулзсан. Найз нөхөдтэйгөө уулзаад гарахад намайг би.еэ үнэ.лэгч хэмээн гүтгэж, миний нэр хүндэд халдсан. Үүнийг би огт ойлгохгүй байна. Мөн хамт байсан олон хүний нэр хүндийг гутаан до ромжилсон агуулгатай мэдээлэл олон нийтэд түгээсэн. Үүнээс болж миний гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан нараас маш их да рамт ирж байна. Би тэднийхээ нүүр царайг ч харж чадахгүй байгаа. Би ямар зохион байгуулалттай гүтгэлэг яваад байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн ням гарагийн өглөөний 09:00 цагт цагдаа хаалга тогшсон. Хаалга онгойлгоход миний утсыг булааж, намайг байрнаас авч гарсан. Тэр үед н.Билгүүдэй гэх байцаагч намайг до ромжилж Би чамайг хотхон дундуур Дори гээд орилчихвол бүх хүн танина шүү гэж надаар тохуурхсан.

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Таниас албан ёсоор мэдүүлэг авсан уу?Би үүнийг албан ёсны байцаалт гэж бодохгүй байна. Миний зөвшөөрөлгүйгээр гар утас булааж авсан. 11-12 цагийн турш таван байцаагч ээлж дараалан надаас мэдүүлэг авсан. Та нар тийм биз дээ, Чи тэгж ярих ёстой. Үгүй бол Эрүүгийн хэргээр шо.ронд сууна хэмээн айлган сүрдүүлсэн. Мэдүүлэг авч байх үед н.Билгүүдэй гэх байцаагч намайг цохиж авах гэж далайсан. Чи тэгж хэлэхгүй бол өөрөө хэрэгт унана хэмээн сүрдүүлсэн. Би сэтгэлзүйн маш хүнд да рамтанд байна. Тус мэдүүлэгт миний талаар юу найруулж бичсэнийг мэдэхгүй. Байцаалтанд гарын үсэг зур гэхэд нь, айсандаа зурчихсан.

Тухайн үед надтай хамт очсон хоёр найзыг минь биеэ үнэлэгч хэмээн нэрлэж, до ромжилж байгаа.Таныг дээр дурдагдсан хууль, хяналтын байгууллагын хүмүүсээс мөнгө авсан гэх мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?Дансны хуулга харчихаад хүнийг би.еэ үнэ.лэгч гэж цоллож болдог юм уу. Цаашид би Монгол Улсад яаж амьдрах юм бэ, би гэр бүлийнхэнтэйгээ яаж уулзах вэ. Одоо хүртэл гэрийнхэнтэйгээ уулзаж чадаагүй байна. Манай улсад эмэгтэй хүнийг ийм өчүүхнээр үнэлдэг болсон. Ийм орчинд амьдрахаас айж байна.


Like it? Share with your friends!

2
2 shares, 2 points
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *