Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД НЭГ Л БИШ ЭЭ


0
1 share

Даан ч дээ, Ерөнхий сайд аа дарангуйллыг хүсээ юу Өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг олон нийт сэлэмчин гэдэг байсан бол энэ удаа Л.Оюун-Эрдэнийг дарангуйлагч гэж нэрлэж мэдэх нь ээ. Мань хүн уг нь дөнгөж Ерөнхий сайд болж, УИХ-ын чуулганы индрээс үг хэлэхдээ Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана. Засгийн газар чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн ажиллана. Олон нийтийн дунд эргэлзээтэй маргаан дагуулдаг томоохон асуудлуудаар бодит мэдээллийг өгч, илүү судалгаатай, баримттай хандахад дэмжлэг үзүүлж ил тод, нээлттэй хамтран ажиллахыг эрхэмлэнэ.гэж байлаа. Харамсалтай нь тэр хэлсэн үгнээсээ буцаж, бусад буюу өмнөх Ерөнхий сайд нарын алдааг давтаж эхэллээ. Тиймдээ ч мэдээллийг нэг сувгаар өгүүлнэ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороог байгуулж, өөрийн “шадарлагчид” болох Соёлын сайд Ч.Номин, нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг томилоод байгаа. Энэ бол мэдээллийг хааж, дарангуйлал тогтоох гэсэн санаархал.

Сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр хэлсэн үгийнх нь шүлс хатаагүй шахам байхад цар тахлаар далимдуулж төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа нь дэндүү харамсалтай хийгээд эмгэнэлтэй. Энэ Түр хороо гээч нь товчхондоо Засгийн газрын “улаан хамгаалагчид” л болох гээд байгаа. Тэдгээр “улаан хамгаалагч”-дын буянаар эрх баригчид үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдахыг ч үгүйсгэхгүй.

Иргэдийнхээ мэдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг халдварт өвчнөөр далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар хязгаарлан хумих нь Монгол Улсын Үндсэн хуулийг ч зөрчиж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдсэнгүй юу. Хэлснээ мартаж, Үндсэн хуулиа ч мэдэхгүй яваа Л.Оюун-Эрдэнэ сайд танд иргэд цаашдаа итгэх эсэх нь эргэлзээ дагуулж байна шүү.Эх сурвалж:Erennews.mn

 


Like it? Share with your friends!

0
1 share
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *