Наад охидууд чинь ээж болно…Ийм зэрлэгшсэн нийгэм бүтээж болохгүй ээ!


0

ЗЭРЛЭГШИЛ… Нэр бүхий хуулийн байгууллагын албан тушаалтнуудад би.еэ үнэ.лсэн гурван бүсгүйг нийгмээрээ үзэн ядаж байна шүү. Үсийг нь хус, талбай дээр шатаа, ХЭҮК-т хандаад байхдаа яадаг юм, тэдний нэр хүнд гэж юу байсан вэ хэмээн буруутгаж байна. Нөгөө гурван бүсгүй асуудлаас хурдан гарахын тулд хамгийн амархан сонголт хийхээ тухайгаа А.м.и.а хор.лох зарласан байх юм. Хүнийг хэн ч биш болгодог соц нийгмээс улбаатай сэтгэлзүйн дайралт Эсэргүүний үлдэгдэл, буруу номтон, гадны гар хөл өнөөг хүртэл үргэлжилсээр. Би.еэ үнэ.лсэн, амар хялбар аргаар мөнгө олсон тэдний буруу. Тэр бүсгүйчүүл руу эмэгтэйчүүд ялангуяа эмэгтэй сэтгүүлч Өнөрцэцэг аймшигтайгаар дайрч байх юм. Яг л шархадсан араатан лугаа адил. Наад охидууд чинь ээж болно, энгэрээсээ сүү асгаруулна гэдгийг тооцоолж бод.Ийм зэрлэгшсэн нийгэм бүтээж болохгүй ээ. Яг ийм хэвлэлийн дайралтаас болоод ДОХ-той гэж зарлагдсан бүсгүйг нөхөр нь зодоод а.лчихаж байсан түүх бий шүү. Тийм учраас наад гурван бүсгүйгээ одоо орхиод тэр албан тушаалтнуудтайгаа тэмц, улс төрөө хий. Зэрлэг араатан хүртэл амьтны үр төлийг барьж идэхээс татгалзсан бичлэг байдаг юм. Сэтгүүлч нэр зүүсэн бүхэн бусдыг сэглэж, зэрэмдэглэж болохгүй шүү дээ. Ёсзүйн хариуцлага хүлээх шиг хамгийн хүнд шийтгэл байхгүй гэдгийг сана. Харин хайгаад байгаа я.н.х.а.н.д.а.л.т, би.еэ үнэ.лэлт улс төрд ил тодоор явагдаж буйг бүгд мэднэ. Шүүхийн албан тушаалтнууд ядарсан гурван бүсгүйн ард нуугдаад байлгүй ажлаа өг, буруугаа хүлээ, авгай хүүхдээ мөргөөд гуй. Өөр юу гэх вэ дээ.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *