АМГАЛАН АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Ц.БАТБОЛД “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНУУЛЛАА…


0

Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга, клиникийн профессор Ц.Батболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан баярт үйл явдал тохиож байна.
Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тасралтгүй 26 жил зүтгэж, хамт олноо удирдан зохион байгуулах үйлсэд манлайлан, Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг нутагшуулснаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд шинэлэг олон талт үйл ажиллагааг нэвтрүүлж ажилласныг нь өндөөр үнэлж, ийнхүү шагнасныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж гардуулж өглөө…


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *