ШӨХТГ-ын Дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: Нийгэмд тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж, УИХ-ын гишүүдэд жилд нэгийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргана


0

ШӨХТГ-аас нийгмэд тулгамдсан 76 асуудлыг нэрлэж, УИХ-ын гишүүдэд жилд нэг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргана гэв. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн зургаан сарын хугацаанд тодорхой асуудлуудыг судалж үзсэн. Тэдгээрийг систем, тогтолцооны хувьд шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, хууль, эрх зүйн орчинд хийх ажил байна. Тооны хувьд 76 гэдэг тоог албаар сонгож, нэрлэсэн. Ард түмний төлөөлөл болж сонгогдсон 76 гишүүнд жилд нэг асуудлыг шийдэж өгөх гэдэг хүсэлт тавина

Нэг гишүүн нэг асуудлыг бүтэн жилийн хугацаанд шийдвэл тогтолцооны хувьд дутагдалтай асуудлыг улсын хэмжээнд сууриар нь бүрэн шийдвэрлэх боломжтой. Гол тулгамдаад байгаа асуудлыг салбараар нь ангилж байгаа. Тухайлбал, такси үйлчилгээтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. Нэгдүгээрт, хүртээмжийн хувьд хомс. Үүнээс үүдэн иргэд хувийн такси үйлчилгээг сонгосны улмаас гэмт хэрэг, хул.гай дээрэм зэрэг олон асуудал үүсч байна. Дээрээс нь хувийн такси үйлчилгээнд эрүүл ахуй болон стандарт байдаггүй.Иймд иргэдээс такси үйлчилгээг стандарттай болгох, хувийн такси үйлчилгээг тодорхой компанид хамааруулж өгөх хүсэлт тавьж байна. Мөн СӨХ-ны дарга оршин суугчдын мөнгийг ашиглан хувьдаа байр авсан, нийтийн эзэмшлийн талбайг СӨХ-ны нэрээр худалдаж, өөр газар шилжүүлсэн зэрэг олон асуудал байна. Иймд тухайн оршин суугч хохирохгүй байх талаас нь шйидвэрлэхийн тулд заавал эрх зүйн баримт бичигтэй болох хэрэгтэй. Энэ мэт нийгэмд тулгамдсан 76 асуудлыг нэрлэж, УИХ-ын гишүүдэд хүсэлт тавина” гэв.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *