МАХАН ОРООМОГ ХИЙХ ЖОР


0

Махыг зүгээр нэг чанаж болгох биш төрөл бүрээр боловсруулан идэх нь идэх дуршилд төдийгүй эрүүл мэндэд ч чухал байдаг. Доорх маягаар боловсруулсан мах амттай бөгөөд давтаж хийсэн болохоор зөөлхөн ходоод гэдсэнд ачаалал өгөхгүй. Буцалсан ус 2 стакан Гахайн мах 800 гр Ургамлын тос 3 х.х. Сало 150 гр Нунтаг хар перец 2 ц.х. Давс 3 чимх Сармис 5 гр.

Бэлтгэх дараалал: Алхам 1: Эхлээд хэрэгтэй зүйлүүдээ бэлдээрэй: Гахайн цул мах, сало, сармис, тос, давс перец. Алхам 2: Махаа угаагаад 1 см зузаантай хэрчинэ.  Алхам 3: Дараа нь хэрчсэн махаа гал тогооны алхаар 2 талаас нь давтана. Алхам 4: Салогоо жижиглэн хэрчинэ. Алхам 5: Махныхаа голд ороох сало, давс, перец, сармисаа бэлтгэ. Сармисаа ч мөн жижиглэх хэрэгтэй. Алхам 6: Давтсан хэрчим махаа давслаад, перец цацна. Хүрээгээр нь жижиглэсэн сармисаараа арчина. Тэгээд нэг захад нь салонаасаа 4-6 хэрчмийг тавина.

Алхам 7: Дараа нь ороож ороомог болгоно. Алхам 8: Ороомогоо утсаар ороож бэхлэнэ. Алхам 9: Хайруулын тавганд 2-3 х.х. ургамлын тос хийж халаагаад ороомогоо бүх талаар нь шаргал өнгөтэй болтол нь шарна. Алхам 10: Бэлэн болсон ороомогныхоо утсуудыг авч, саванд хийнэ. Дээрээс нь буцалсан ус хийж,дөнгөж дээд хэсгийг нь давхаар дүүргээд давс перецээр амтална. Алхам 11: Тагийг нь тавин зөөлөн гал дээр 45-60 минут байлгана. Махан ороомог маань маш зөөлөн болох ёстой.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *