Байлдагч Х-ийн ээж Д.Тогтохбаяр: Хүү минь “Да.рамт, ша.халтаас болж ийм хэрэг хийчихлээ” гэсэн


1
1 point

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хө.нөөгөөд зугтсан хэрэг гарсан. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буу.даж, ам.ийг нь хө.нөөсөн гэдэг. Буу, сумтай уул руу зугтсан хоёр байлдагчийг баривчилсан . Энэ талаар байлдагч Х-ийн ээж Д.Тогтохбаяраас тодруулаа.

Тэрбээр “Бид уржигдар Ховд аймгаас Говь-Алтай аймгийн Алтай суманд ирсэн. Хүүг минь өчигдөр 10:00 цагийн үед баривчилсан. Бид хүүгээ ахтай нь утсаар яриулж, мессэж бичүүлж байж, байгаа газрыг нь олсон. Хүү минь ах руугаа “Маш их да.рамттай байсан. Да.рамтыг нь тэсэхгүй ийм хэрэг хийчихлээ” гэж ярьсан байна лээ. Хүүг минь хааш нь аваад явсныг бид мэдэхгүй. Баривчилсан даруйдаа л машинд ачаад явчихлаа. Миний хүү хүн харахын эцэсгүй болтлоо турж эцсэн харагдлаа. Бид өнөөдөр хүүгээ олоогүй байсан бол хүү минь амь эрсдэх байжээ. Би хэргийн талаар сүлжээтэй газар очсон даруйдаа мэдээлэх болно. Одоо хаана байгаагаа ч мэдэхгүй байна” гэлээ.


Like it? Share with your friends!

1
1 point
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *