Сошиалын хүчээр бөгс бөөр ярьдаг, гэмт хэргээрээ бахархдаг нөхдүүд хамжааргатай боллоо


0

Ц.АНАНДБАЗАРЫН ЗӨВ… “Юун гуя” гэдэг шиг Ц.Анандбазар өөрийг нь хэлээгүй байхад “Би гаж донтон биш, хуулийн байгууллагаар шалгуулна” гээд мэдэгдэл гаргасан нь гал дээр тос нэмчихлээ. Түүнийг түрүүлж мэдэгдэл хийгээд байхад Сүнээ гэгч хариу тайлбар хийгээгүй нь асуудлыг мөн л дэврээж байгаа юм. Гэхдээ олны анхааралд аваачсан, хуулийн байгууллагад шалгуулах Ц.Анандбазарын зөв юм. Энд УИХ-ын 75 гишүүний нэр төр, ёс суртахуун, иргэдийн итгэл найдвар яригдаж байна. Түмний төлөөлөл дунд чанга дэглэмтэй колонид байх ёстой гаж донтон, хү.чирхийлэгч, авлигач, адгийн шаар МАН-ын нэрээр нуугдаж байж таарахгүй.

Тэгэхээр Ц.Анандбазар төрийн нэрийг бодон мэдэгдэл гаргах, хуулийн байгууллагаар шалгуулах нь зөв. Манайхан иймэрхүү ноцтой мэдээллийг маазраа л биз, шоудаа л биз гээд орхидог. Тэр хэрээр нийгмийн до.ройтол, ялзрал явагдаж худал хуурмагт, хү.чирхийлэлд сэтгэл хийгээд нүд дасаад байгаа юм. Нөгөө талаар Ц.Анандбазар олон нийтийн хандлага, дүгнэлт, хардалтыг харсан байхаа. Сошиалын хүчээр бөгс бөөр ярьдаг, гэмт хэргээрээ бахархдаг нөхдүүд хамжааргатай боллоо. Улс орныг чанга хатуу хууль, тогтоомж биш өндөр ёс суртахуун авч явдаг гэдгийг хэлээд л байгаа. УИХ ч гэсэн нэр (Эмэгтэйчүүдийн эрх ярьдаг хүүхнүүд, Анужин тэргүүлээд тэмцээрэй) төрөө хамгаал, гишүүдээ шалгуул. Гүтгэсэн бол хариуцлагаа хүлээ, уучлалт гуй, үнэн бол шо.рон руугаа маршла.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *