Э.Энхбат начингийн эмчилгээний зардлыг 8.4 тэрбумын хөрөнгөтэй Н.Түвшинбаяр төлөх учиртай


1
1 point

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатын БНСУ-д хийлгэх эмчилгээний зардал нь ойролцоогоор 500 орчим сая төгрөгт болно гэсэн тооцоо гарч, ард иргэдээсээ хандив цуглуулах тухай асуудал саяхнаас яригдаж эхэлсэн.Тэгвэл олон нийтийн зүгээс багынхаа найзыг ү.хлүүт болтол нь зо.дож зэрэмдэглэсэн тэрбумтан Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэх ёстой гэдэг шаардлагыг сөргүүлэн тавьсаар байгаа юм. Найзыгаа ү.хлүүт болтол зо.дчихоод эмчилгээний зардалд нь хандив тусламж үзүүлээгүйгээр барахгүй өөрөө өвдсөн мэтээр жүжиглэн до.ромжилж буй Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр ямар хэмжээний хөрөнгө мөнгөтэй талаарх баримтыг та бүхэнд хүргэе.Н.Түвшинбаярын хөрөнгөний хэмжээ ойролцоогоор 8.4 тэрбум МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй.

Туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай. Түүнийг Олимпын аварга болдог жил Булган аймгийн ард 1000 цагаан хонь цуглуулан бэлэглэж байсан. 1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй. Бусдаас авах 1,636,000,000.0 төгрөгийн авлагатай, “Өү Би Жи энд Эм Эм” ХХК, “Түвшин Мандах Оргил” ХХК, “Рич Дилаят” ХХК, “Түвшин групп” ХХК, “Эххонгор Хурд” ХХК, “Тэгрикорпорэйшн” ХХК, “Түвшинсан” ХХК, “Түвшиннэйшнл Фаундэйшн” ХХК, “Ниватрейд” ХХК, “Жи Даблью Си” ХХК, “Тодгоулд” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Найдан ТБ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хур хөрөнгөтэй нэгэн юм.

Э.Энхбат начин Н.Түвшинбаярыг олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарах бүхий л хугацаанд бэлтгэл хангагчаар нь ажиллаж байсны зэрэгцээ Улсын их баяр наадмын зургаагийн даваанд түүнд элэг бүсээ тайлан өгч давуулж, өөрийнхөө нэг насныхаа мөрөөдлөө хойш тавьж байсан нэгэн юм.Тийм атал багын найзыгаа ү.хлүүт болгосон эмчилгээний төлбөрийг үг хэлгүй төлчихгүй луу унжиж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байнаН.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж буй цагдаа, шүүхийн албан тушаалтнууд хэр шударга ажиллахыг ард түмэн амьсгаа даран харж байгаа билээ.


Like it? Share with your friends!

1
1 point
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *