Хүмүүс бид багахан хугацаанд гэртээ хо.ригдоход л тэвчээр алдарч байхад үргэлж гинжлэгдэж байдаг амьтдад ямар байдаг бол?


0

Хүн төрөлхтөн сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр байгаа байгаа газартаа хөл хо.ригдож байна. Амьдралын идэвхитэй байдал багасч, орлого буурч, гэртээ хо.ригдох тусам нийгмийн стресс нэмэгдэж байна. Одоо л нохой гадаа гарахдаа, уяанаас сулрахдаа яагаад баярладаг гэдгийг ойлголоо гэж хошигнох аядах. Гэтэл цар тахалгүй ч, энгийн үед ч ямар ч гэм зэмгүй хэрнээ насан туршдаа гинжинд, харанхуй газар, жижигхэн торонд хо.ригдож байдаг тэжээвэр амьтад маш их. Хүмүүс бид багахан хугацаанд гэртээ хо.ригдоход л тэвчээр алдарч байхад үргэлж гинжлэгдэж байдаг амьтдад ямар байдаг бол? Өнгөрсөн жилийн зуны устай бороо үргэлжлэн ороход үер болж уяатай байсан нохой живж ү.хсэн тохиолдол хэд хэд гарсан. Яаж тарчилсан бол гэж бодохоос аймшигтай.

Гэтэл амьд амьтан тэжээж л байгаа бол хашаа хороогоо битүүлээд, хаалгаа хаагаад аль эсвэл чөлөөтэй гүйх, торон хашаа зориулж бариад бүр адаглаад гүйдэг уяа хийгээд өгчих сэтгэл 10 хүний 9-д нь алга. Зүгээр л амьд дохиолол болгон, аяганы угаадас өгч өөрөөс нь хүнд гинжинд хатаасаар өлсгөлөн араатан болгож хувиргаж байна. Зарим айл нь нүүгээд явахдаа хогон дундаа нохойгоо тэр чигт нь хаяад явдаг. Үнэ хүрч магад гээд зэвэрсэн гинж, хиртэй хүзүүвчийг нь хүртэл тайлаад аваад явна. Монголчууд бид уг нь эрт дээр үеэсээ ан амьтнаа хайрлаж ирсэн, ёс жудагтай, энэрэнгүй ард түмэн байсан. Гэтэл бүх зүйл л улам харанхуй, бүдүүлэг зэрлэг болоод байгаа юм шиг санагдах. Дахин дахин гуйя, сануулъя. Хариуцлагатай байж чадахгүй бол битгий нохой ав. Битгий амьтан тамла. АМЬТАД АМЬДРАХ ЭРХТЭЙ!-г бусдад сануулан шэйр хийж өгөөрэй


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *