Т.БИЛГҮҮН АМЬД УУ? БНХАУ-Д X.AP ТAМ.XИНЫ ХЭРГЭЭР БҮХ НАСААРАА XOPИГДCOН ГЭДЭГ ҮНЭН ҮҮ? ТЭГВЭЛ…


0
2 shares

“Шинэ үе” продакшнаар овоглож, өөрийн төрмөл авъяас, жүжигчний уран чадвараараа гайхагдаж, ид өсч явсан залуу уран бүтээлч бол яах аргагүй жүжигчин Тайванбаатарын Билгүүн билээ. Тэрбээр 1984 оны 12 сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.Т.Билгүүн нь 2001 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсноор түүний жүжигчин болох замнал нь эхэлжээ.Их сургуулийн 2-р курсийн оюутан байхдаа Шинэ үе продакшны залуу жүжигчин болсон тэрбээр 2012 онд МУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан байна.

Түүний дэлгэцийн хамгийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино байсан юм. Энэ кино нь “Шинэ үе” продакшны бие дааж гаргасан анхны кино билээ.Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөнтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй төстэй ч байж болох талаар найзууд нь ярьдаг.2015 онд “Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ын Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үедээ автозамын ocoлд opcон.

Тус ocлын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ a мь нa.caa ал даж залуу жүжигчин А.Энхжин, Р.Алтансүх нар гэм тэл авcaн хэмээн мэдэгдэж байсан билээ.Харин тухайн үед ажил явдал дуусахтай зэрэгцэн “People of Mongolia” сэтгүүлийн нүүрэнд гарсан мэдээлэл бүхий зураг нэлээд хүний бухимдалыг хүргэсэн ба одоо ч тус яриа үргэлжилсээр байна.Тус сэтгүүлийн нүүрэнд “Т.Билгүүн амьд уу?” хэмээн гарчиглаж, жүжигчин агсан залууг БНХАУ-д xap тaм.xины хэргээр бүх насаараа xopигдох я л авсан гэдэг үнэн үү хэмээн дэд гарчиг өгөн нийтэлсэн байсан билээ.

Энэ нь харин маш олон хүний дургүйцэлтэй нүүр тулж, талийгаачийн ар гэрийнхэн ч энэ талаар хууль шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан. Бурхан болсон хүний нэрийг холбогдуулсан ийм үйлдэл гаргаж байгаад тус сэтгүүлийнхэн хариуцлагаа хүлээж ямар нэг тайлбарыг одоог хүртэл хийгээгүй.Тийм учир худал мэдээлэлд битгий автаарай гэж ард түмнээсээ хүсье. Т.Билгүүний гэр бүлд энэхүү худал мэдээллүүд нь ямар хүндээр тусахыг бодож үзээрэй.


Like it? Share with your friends!

0
2 shares
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *