Мэдэхэд илүүдэхгүй Монгол ардын зөвлөгөө… Хадгалаад аваарай хэрэгтэй…http://thegegee.com/archives/31574


-1
-1 points

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ Тархи нь хөдөлсөн хүнийг сайтар найтаалгуулах хэрэгтэй. Өглөө дөнгөж сэрэнгүүтээ 1 аяга цэвэр бүлээн ус уугаарай. Энэ ус шөнийн турш биед хуримтлагдсан хорт бодисыг угааж, ходоодыг хоол хүлээн авахад бэлддэг. Унтахаас 1 цагийн өмнө бас уугаарай.  Чихэнд хорхой шавьж орвол ар.хи, сүү, ус хийхэд гарна. Тос хийвэл дотроо ү.хэх аюултай. Нүдэнд юм орвол салхины өөдөөс сайн харж хү.чтэй тургин нулимсаа гоожуулна.  Гадуур цус а.лдахад буцламтгай усанд дүрсэн алчуураар да.рахад цус тогтоно. Ганц хуруудвал буцламгай, давстай өтгөн цайнд олон удаа ойрхон дүр. Түлэгдэхгүй.  Ходоодны шүүсний хү.чиллэгийг хэвийн болгохын тулд өглөө өлөн элгэн дээрээ 1 хоолны халбага зөгийн балыг буцалсан усанд хутгаж хөлөө жийн суугаад шүдээ зуун бага багаар ууна. Нэг сар уугаад завсарлана. Шүдний толбыг арилгаж өнгө оруулахыг хүсвэл нойтон сойзоо соодонд дүрэн шүдээ зүлгэнэ. Эрүүл шүдтэй байхыг хүсвэл өглөө бүр жамц давстай усаар амаа зайлж занш. Буйл үрэвсэхгүй, амны өмхий арилж хорхойтохоос сэргийлнэ.Ханиад хүрсэнээ мэдэнгүүтээ 1 хоолны халбага элсэн чихэр, 1 өндгийг 50 гр ар.хитай холиод унтахын өмнө ууна. Өглөө босоход цоо эрүүл болсон байна. Улаан усан үзэмний шүүс өдөрт 1 аяга уухад зүрхний шигдээс тусахгүй. Өглөө оройд дуу аялаад байх нь зүрхний бас нэг эм. Шатаар дээш доош 3 удаа явахад зүрхний хэм сайжирдаг. Хуйхаа урдаас нь хойш нь 10 удаа хуруугаараа самнаж бай. Уураг тархи чинь сэргэнэ. Алгаа үрж бүлээцүүлээд бөөр нуруугаа ил. Гараа атгаад үеэр нь нурууныхаа голоор дээш доош нь үр. Нуруу бөөр өвдөхгүй. Нуруугаа байнга дулаалж бай. Бэлгийн ажлын дараа болж өгвөл байнга шээж байх хэрэгтэй. Хоолны дараа там.хи татах нь энгийн үед 10 ш там.хи татсантай тэнцэнэ. Хоол идсэний дараа ходоодны үйл ажиллагаа эрчимждэг. Гэтэл там.хиний нөлөө ходоодны салст бүрхэвчийг сэдрээж, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг а.лдагдуулж, цөсний үрэвсэл үүсгэнэ. Эрдэмтэд ой тогтоолтыг сайжруулах маш амархан арга олжээ. Нүдээ 2 тийш ээлжлэн 30 сек эргэлдүүл. Энэ дасгалыг өдөр бүр хийснээр чиний тархины ой тогтоолтыг хариуцсан бүс идэвхжинэ. Махан хоол идсэний дараа жимсний шүүс заавал ууж бай. Болж өгвөл натурал жимсийг шахаж уувал маш сайн. Өдөрт 8 аяга цэвэр ус тогтмол ууж занш. Биед байгаа хорт бодисыг зайлуулна. Уухдаа бага багаар шингээх маягтай ууна. Гүд гүд хийтэл уух нь бөөрөнд хэт ачаалал өгнө. Өглөө сэрмэгц гэдэс хэвлийгээ нар зөв тойруулан сайтар илж бай. Дотор эрхтэн болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоолны шингэц сайжирна. Хөлөө бүү ачиж суу. Судас бүдүүрнэ. Хомхой долоох нь дархлаа муудсаны шинж. Мөн стресс ихтэй байвал хомхой долоодог. Тиймээс дархлаа сайжруулах амин дэм хэрэглэнэ. Хомхой дөнгөж эхэлмэгц монголын “Хоромхон” гэдэг тосыг 2 цагийн зайтай түрхэж тууралт үүсэхээс сэргийлнэ. Давсгүй буюу давс багатай хоол идэж бай. Там.хи бүү тат. Судас чинь хатуурна. Кофе нь залуу хүнд сайнгүй, харин хөгшин хүнд тустайг эрдэмтэд тогтоосон байна. Байхуу цай нь ходоод гэдсийг харлуулдаг.Өглөө өлөн элгэн дээрээ 1 аяга буцалсан усанд нохойн хошуу үйрүүлж хийгээд таглаж хандлаад ууж занш.Нохойн хошуу нь зүрх судас болон 5 цул эрхтэнийг цэвэршүүлнэ. Мөн нойронд сайн болно. Цөс муудахад тарваганы цөс залгих сайн. Шар өвчинд хятад байцаа чанаж ууна. Хатгинд сармис халааж наавал сайн. Ходоодны хүчил ихэдвэл луувангийн шүүс уу. Цистит өвчин тусвал Гүрж ногоон цайг давстай өтгөвтөр чанаад горшоконд хийж унитазан дотор тавьж дээр нь сууна. Ингэж суухдаа салхи авахуулж болохгүй. Дараа нь шууд орондоо ор. 3 орой давтана. Гадил жимс нь кали ихээр агуулдаг тул өтгөн хаталтыг зөөлрүүлэх төдийгүй даралт ихсэхээс хамгаална. Өдөрт 2-3 гадил идвэл 10 – 50% буурна. Тархинд цус харвасан инсульт хүний толгой эргэхэд хэрэглэдэг жорыг хэлж өгье. Энэ арга нь тархины судсыг цэвэршүүлж, улмаар тархины цусан хангамжийг сайжруулдаг.Гацуур модны атга хиртэй шилмүүстэй мөчрийг 1 л буцалсан устай халуун саванд хийж таглаад шөнийн турш идээшлүүлнэ. Өглөө нь 1 ш цэвэрлэсэн лимон зүсэж хийгээд 2 цаг таглаатай байлгана. Үүнийгээ өдөрт 3 удаа хоолноос цагийн өмнө юмуу цагийн дараа ууна. Нэг удаа бэлдсэн шүүсийт өдрийн турш ууж, орой нь дараа өдрийн уухыг бэлдэнэ. 1 бүтэн курс эмчилгээ нь 10 хоног үргэлжилнэ. Да.ралттай тал харваж байсан хүн жилдээ 1 удаа энэ курс эмчилгээг хийнэ.Лаванда цэцгийн үнэртэй ваннад хэвтвэл тархины цусны эргэлтэнд сайнаар нөлөөлж тайвшруулна.Хэт их кальци нь цусан судлуудыг агшааж, настай хүмүүсийн ой ухаан муудахад хүргэдэг. Тиймээс настай хүмүүс хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн, апельсиний жүүс, Д витамин агуулсан далайн загас, элэг идэхээ багасгах хэрэгтэй. Үсээ буцалсан, зөөлрүүлсэн усаар угааж занш. Үсийг үе үе тайрч байхгүй бол өнгөө алдаж шингэрдэг. Сард 1 удаа үснийхээ үзүүрээс тайр.Нурууны өвчтэй радикулит бол соронзон аваад даавуу уутанд хийж оёод өмдний тэлээндээ бэхлэхэд л болно. Хагас кг зөгийн балыг хагас литр чидун оливийн тос жимсний тостой хольж шилэн саванд хийн хөргөгчинд хадгална. Хэрэглэхийн өмнө модон халбагаар сайтар хутгана. Ингээд хоолны өмнө,өдөрт 3 удаа 1 том халбагаар ууна. 1 сар нь 1 курс эмчилгээ болох бөгөөд нэг сар амраад дахин эхэлж болно. Ходоодны шарх бүрэн эдгэнэ.Хэрэв ямар нэгэн юманд цохиулснаас болж хөхрөх, хавдах, булдруу үүссэн тохиолдолд гавар түрхэнэ.Хөлийн уланд дотор эрхтнүүдэд харьяалагдах тодорхой цэгүүд бий. Өвчилж буй дотор эрхтэнд хамаарах цэгт үйлчилсэнээр уг эрхтэнийг сэргээх боломжтой. Ургамалын үрүүд нь бүхэл бүтэн ургамалд амьдрал өгдөг учраас маш хүчтэй нягтармал энерги агуулдаг байна. Энэхүү энерги нь онцгой аргаар өвчтэй эрхтэнд нөлөөлнө. Жишээ нь: таны нойр булчирхай өвддөг бол шүдэнзний тусламжтай өвчтэй цэгээ олоод, усан үзмийн яс тавьж шархны лентээр наана. Хөлийн уландаа ястай явна гэдэг хэцүү, гэвч аажимдаа дасна. 5,6 сарын дараа үр дүнгээ өгнө. Ар.хи уухын өмнө 2 аяга ус ууж бай. Хоол идээгүй өлсгөлөн байх үедээ ар.хи ууж болохгүй. Уусны дараа унтахынхаа өмнө 1 мг С витамин, 2 аяга цэвэр ус уу. Хэрэв 15 минутын дараа шээхгүй бол дахин 1 аягыг ууна.


Like it? Share with your friends!

-1
-1 points
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *