Өндөг помидортой хуурга хийх жор


0

Улаан лооль, өндөгтэй хуурга Хүнд махан хоолноос татгалзаж хаяа ч гэсэн хөнгөн атлаа шим, тэжээллэг, шингэц сайтай хоол идмээр үе байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү өндөг, улаан лоольтой хуургыг хийхэд маш амархан бөгөөд хэсэгхэн хормын хугацаа л шаардлагатай. Уг хоолыг үдийн цай болон өглөөний цайнд ч хэрэглэхэд нэн тохиромжтой.

ХИЙХ ХУГАЦАА:15 Мин Улаан лоолийг хүйтэн усанд сайтар угаасны дараа хөндлөнгөөр нь нимгэн хэрчинэ. Эсвэл та өөрийн хүссэнээр хэрчиж болно.Өндгийг хагална.Ингээд аяганд хийж өндөгний шар задартал холино.Ногоон сонгиныг хүйтэн усанд угаасны дараа жижиглэн хэрчинэ.Ингээд өндгөн дээр нэмж хийнэ.Мөн сайтар холиорой.Хайруулын тавганд тосыг хийж зөөлөн гал дээр халаана.Сонгинотой өндгийг хийж зөөлөн шарж эхлэнэ.Өндгийг бүрэн шарагдаж биежихээс өмнө хутгуураар хутгаж үйрүүлж хуураарай.Өндөг болоод ирэх үед хэрчсэн улаан лоолийг нэмж хийгээд зөөлөн гал дээр 1-2 минут жигнэнэ. Давс, перцээр амтлаарай.Өндөг бараг болсон болохоор улаан лоолийг болтол нь удаан шарах хэрэггүй. Ингээд галаас гаргана. Идэхэд бэлэн боллоо.Улаан лоолийн хэрчилтийг өөрөөр хийхээс гадна хүсвэл бууцай, яншуй, майлз зэрэг бусад хөнгөн ногооноос хийж хачирлаж шарж болно шүү. Сайхан хооллоорой.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *