Улаан буудайн тэжээллэг хуурга хийх жор


0

Цагаан хоолтнууддаа болон хоолны нарийн дэглэм барьж байгаа хүмүүст зориулан нэгэн тэжээллэг, шимтэй, өег хоол хийж жорыг хүргэж байна. Уг хоолны орцонд улаан буудай орсон бөгөөд энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулах тогтолцоог хангахаас гадна хүний эрүүл мэндэд сайн олон төрлийн амин дэм агуулсан хүнсний орцуудаас бүрдсэн юм. Жишээ нь улаан лооль, лууван, үзэм, эрдэнэ шиш, улаан чавга зэрэг нь амин дэм, тэжээлээр баялаг төдийгүй дархлаа сайжруулах шидтэй аж. Мэдээж хоолны амтлагч сүмсэнд олон төрлийн амтлагч, ургамал орсон тул салахын аргагүй тансаг амттай хуурга байх болно.ХИЙХ ХУГАЦАА:60 Мин 4-5 цайны аяга ус, 1/2 цайны халбага ургамлын тос, 1-2 чимх давс хийж буцалгасны дараа улаан буудайг хийж дунд зэргийн гал дээр 30-40 минут буцалгана. Улаан буудайг амсхад зажилбартай, зөөлөн болсон байх болно. Ингээд улаан буудайг уснаас сайтар шүүж гаргаад хөргөөрэй.Улаан буудайг болж байх хооронд бусад бүтээгдэхүүнийг бэлтгэе. Дүпү, сонгино, лууван, мини улаан лооль, эрдэнэ шиш, мөөг, улаан чавга, үзэм, базил болон розмарины навчыг жижиглэн хэрчээрэй.1,5 хоолны халбага оливын тос халаагаад сонгиныг хийж шаргал болтол нь шарна. Ингээд 1 цайны халбага гоньд хийгээрэй.Ингээд хэрчсэн луувангаа хийж 3-4 минут хутгаж хуурна. Давслаарай.

Дараа нь улаан чавга, ореганог хийж 2 минут хутгаж хуураарай.Ингээд өөр жижиг саванд 3 хоолны халбага оливын тос /ургамлын тос байж болно./ 1 хоолны халбага цуу, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага давс, 1/4 цайны халбага хар перц, 3 цайны халбага томатны сүмс хийж сайтар хутгана.Ингээд улаан буудай, хэрчсэн дүпү, үзэм, улаан лооль, эрдэнэ шиш, мөөгийг хуурсан лууван дээр хийж хутгана.Алхам 6 дээр хийсэн сүмсийг хийж сайтар хутгаж холиорой.Ингээд жижиглэн хэрчсэн ногоон сонгино, яншуйг хийж хутгана. Галын хэмийг унтраана.Эрүүл, тэжээллэг хуурга маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *