Нойтон хөрөнгөний шарвин хийх арга (Sourdough pancakes )


0

Манайхан нойтон хөрөнгө хэрэглэж сураарай. Хамгийн эрүүл. Орц: Өндөг -1ш Сүү -50гр орчим Тос- 30мл орчим Давс -бага зэрэг Сахар -40гр Ваниллин -1/2 а/х Хүнсний содо 1/2 а/х Хөрөнгө -70гр Гурил – 8 а/халбага овоолон хийсэн. өтгөвтөр, тараг шиг зуурмаг болно.

Хайруулын тагаа тосгүй, дунд зэргийн гал дээр халаагаад 2’ орчим болгоод, жижиг жижиг бөмбөлөг үүсээд хагараад ирхээр нь нөгөө талаар нь эргүүлж 1’ орчим байлгаад л болоо. Хайруулын таваг нь түлж наалддаггүй бол панкейк гоё болдог шүү👍🏻 Энэ орцыг өөрөө санаагаараа л ингээд тааруулаад хийчихдэг 😁 Гоё болдог. Цөцгийн тос болон зөгийн балтай, эсвэл жимсний чанамалтай ч гоё🥰


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *