ЗЭЭЛ, ТУСЛАМЖУУД ХААЧИВ: Өмнөх Засгийн үед цар тахлын шугамаар авсан 2.7 их наядыг юунд зарцуулсан бэ


0

2020 онд коронавируст цар тахлын сураг сонсогдсон даруйд л олон улсын байгууллагуудаас бидэн рүү төрөл, төрлийн зээл тусламжуудын цуваа нүүсэн гэхэд болно. Засгийн газар гэрээлж, баталж, Сангийн яам руу ам.доллараар мөнгө орж ирж байв. Цар тахалтай эдгээр зэээл тусламжуудгүй тэмцэх мэдээж хүнд байсан болов уу.Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Азийн хөгжлийн банк болон Монгол Улс хооронд цар тахлын шугамаар байгуулсан хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Ингэснээр нэмэлт 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах эхлэлийг тавьж байгаа юм. Нэг үгээр аваад л, аваад л байдаг, харин яг юунд зарцуулав. Үр дүн байв уу гэдэг асуулт олон нийтийн дунд байна.Бид Сангийн яамнаас бэлтгэсэн дата мэдээллийг үндэс болгож, 2020 оны эцсийн байдлаар цар тахлын шугамаар авсан зээл, тусламжуудын дүн, тэдгээрийн зарцуулалтыг танилцуулж байна.

Тайлбар: 2020 онд цар тахлын шугамаар авсан Засгийн газрын зээл, тусламжууд 2020 онд нийтдээ гадаад улсын засгийн газар болон олон улсын байгууллага нийлсэн 10 эх үүсвэрээс 740.5 сая ам.долларын зээл, тусламж авчээ. Японы Засгийн газартай хоёр удаа гэрээ байгуулсан тул графикт хоёр харагдаж байна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 2 их наяд 73 тэрбум 400 сая болно.Харин гэрээ хийгдсэн ч санхүүжилт дутуу хийгдсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Үүнийг шүүвэл, 740.5 саяас 621.9 сая ам.доллар нь төрийн санд орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл 1 их наяд 741 тэрбум 320 сая төгрөг яг “гар дээр” иржээ.НЭГ: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, 160.1 сая ам.доллараар гэрээлж, 128.1 нь орж ирсэн зээл Азийн хөгжлийн банктай байгуулсан Шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд 160.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээ. 128.1 сая ам.доллар нь төсөвт орж ирсэн.

Үүнээс: 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг болгож ашигласан 30 сая ам.долларыг 21 аймагт түргэн тусламжийн машин авч өгөх, долоон аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх, коронавируст халдварыг оношлох болох халдвараас хамгаалах хэрэгсэл худалдан авахад төсөвлөсөн. Энэ ажил 25 хувьтай хийгдээд буй 1.2 сая ам.долларыг нь зөөврийн рентген, амьсгалын, утлагын аппарат гэх мэт 572 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдан авч, төвийн болон орон нутгийн эмнэлгүүдэд хуваарилахад зарцуулсан 26.4 сая ам.долларыг хүүхдийн мөнгө хөтөлбөр, хүнсний талон хөтөлбөрийн таван сарын санхүүжилт болгосон 2.5 сая ам.долларыг эмнэлгийн байгууллагад тоног төхөөрөмж авч өгөхөд зарцуулж, ХӨСҮТ-ийн ажилчдын илүү цагийн цалинд олгосон гэсэн ил мэдээлэл байна. ХОЁР: БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, 700 мянган ам.долларын тусламж БНХАУ-ын Засгийн газраас коронавируст халдварын эсрэг тэмцэхэд чиглэсэн 700 мянган ам.долларын дүнтэй тусламж. Үүнийг: Эхний ээлжинд, 5000 ш оношлуур, 5000 ш N95 амны хаалт, 5000 ш мэс заслын амны хаалт, 1000 ш хамгаалалтын хувцас авч УОК-т өгөх Хоёрдугаар ээлжинд, 8000 ш оношлуур, 490000 ш мэс заслын амны хаалт өвч УОК-т өгөх Гуравдугаар ээлжинд, 100000 ш KN95 амны хаалт ЭМЯ-нд авч өгөх ажилд зарцуулсан гэсэн ил мэдээлэл байна.

ГУРАВ: ЕВРОПЫН ХОЛБОО, 50.8 сая еврогоор гэрээлж, 16 сая нь орж ирсэн санхүүжилт Үлдэгдэл санхүүжилтийг 2021-2023 онд тус бүр 9 сая евро шилжүүлэх хэлбэрээр олгох юм байна. Хариж орж ирсэн 16 сая евро буюу 19.3 сая ам.долларыг төсвийн дэмжлэг болгож ашиглажээ. ДӨРӨВ: ДЭЛХИЙН БАНК, 70 сая ам.доллараар гэрээлж, 34.6 сая нь орж ирсэн санхүүжилт Дэлхийн банктай байгуулсан гэрээний хүрээнд 34.6 сая ам.доллар орж ирсэн. Үүнийг зээл болон буцалтгүй тусламжийн зориулалтаар ашигласан. Тодруулбал: 2.1 сая ам.долларыг 67 нэр төрлийн тоног төхөөрөмжийг төв болон орон нутгийн эмнэлэгт хуваарилах 5 сая ам.долларыг 2020 оны аравдугаар сарын хүүхдийн мөнгөний санхүүжилтэд зарцуулах 15 сая ам.долларыг 4-10-р саруудад чөлөөлөгдсөн сайн дурын даатгуулагчидтай холбоотой санхүүжилт болгон НДС-нд шилжүүлсэн 26.9 сая ам.долларыг тодорхой эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй тоног төхөөрөмжөөр хангах /гүйцэтгэл 10 хувьтай/, 20 сая ам.долларыг НДС-гийн орлогын дутагдлыг нөхөх /гүйцэтгэл 50 хувьтай/ чиглэлд зээлсэн.
Харин 1 сая ам.долларыг нь тодорхой тооны хамгаалалтын хэрэгсэл худалдан авахад буцалтгүй тусламж хэлбэрээр авчээ. Энэ ажлын гүйцэтгэл 0 хувьтаТАВ: ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, 9.3 сая ам.доллараар гэрээлсэн, санхүүжилт орж ирээгүй 2020 оны зургадугаар сард Япон улсын засгийн газраас 9.3 сая ам.долларын зээл авах гэрээ байгуулснаас одоогоор санхүүжилт орж ирээгүй байна. Үүнийг тоног төхөөрөмж авахад болон коронавируст халдварын үеийн холбоо, зарлан мэдээлэх систем нийлүүлэхэд ашиглана гэжээ. ЗУРГАА: АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ, 2.5 сая ам.доллар USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийг агентлагаас 2.5 сая ам.долларын тусламж орж ирсэн байна. Үүгээр хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд, орлого багатай айл өрхийг дэмжих, шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэх чиглэлд зарцуулсан гэжээ. ДОЛОО: ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, 1.5 сая ам.доллар ХБНГУ-ын Засгийн газраас мөн 1.5 сая ам.долларыг тусламж үзүүлжээ. Үүнийг мэргэжлийн чиг барижмаа болгох үйлчилгээ явуулах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах хөтөлбөр явуулах зэрэг чиглэлд ХНХЯ зарцуулна гэж мэдээлжээ. НАЙМ: НҮБ, 2.6 сая ам.доллар НҮБ-ын системд багтдаг байгууллагуудаас 2.6 сая ам.долларын техникийн туслалцааг УОК, ОБЕГ-тай хамтран ажиллаж байна гэж мэдээлжээ.

ЕС: ТӨСВИЙН ДЭМЖЛЭГ БОЛСОН 432.6 САЯЫН ЗЭЭЛ Харин төсвийн дэмжлэг болгож, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларыг зээлсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 99.5 сая ам.долларыг зээлсэн Япон улсын засгийн газартай байгуулсан яаралтай тусламжийн гэрээний дагуу 233.1 сая ам.долларыг зээлсэн гэж мэдээлсэн байна. Азийн хөгжлийн банктай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларыг мөн төсвийн дэмжлэг болгосон талаар эхэнд танилцуулсан Зарим зээл, тусламжуудын санхүүжилт гүйцэд хийгдээгүй, заримынх нь гүйцэтгэл дутуу хувьтай явагдаж байгааг харлаа. Эдгээрээс 532.6 сая ам.долларыг нь төсвийн дэмжлэг болгож, дөрвөн эх үүсвэрээс зээлжээ


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *