Улаанбаатарт V сарын 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумина


0

Өчигдөр улсын хэмжээнд 66,331 хүн вакциндаа хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдийн 41 хувь нь вакцины эхний тунг тариулаад байна.Нийслэл хотын нэгдүгээр тунгийн дархлаажуулалт тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумих тул энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч уриалжээ.

AstraZeneca, Vero Cell вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээлэл авах бөгөөд товлосон хугацаанд вакциндаа хамрагдаж байгаа юм. Гадаадын иргэд түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хамрагдах боломжтой.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *