Сувилагч эмэгтэй ам.иа егүүтгэсэн үү, санамсаргүйгээсээ болж цонхоор унасан уу


-1
-1 points

“ЭМНЭЛГИЙНХЭН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАСТАЙ, ӨДӨРЖИН ХӨЛӨРЧ, ЖИВХЭНД БИЕ ЗАСААД АЖИЛЛАЖ Л БАЙНА. ЗАРИМДАА Ч ТУЙЛДАХ, ШАНТРАХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА ШҮҮ” Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхараас сувилагч эмэгтэй унаж, харамсалтайгаар амь на.аа а.лдсан хэрэг энэ сарын 29-нд гарсан билээ. Хэргийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Талийгаач эмэгтэй юуны учир цонхоор унах болов, хэн нэгэн түүнийг цонхоор түлхэж унагасан уу, гаднын нөлөөтэйгөөр бусдын гарт амь на.саа а.лдсан байж болзошгүй юу” хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Мөн цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан эмч, сувилагчдаас гэрчийн мэдүүлэг авчээ. Эмч, сувилагч нар “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сүүлийн үед коронавирусийн халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчилгээ хийж байсан. Цар тахалтай холбоотойгоор сувилагч, эмч нарыг тусгаарлаж байсан. 42 настай Д.Э гэх сувилагчийн хувьд хоёр хоногийн өмнөөс эмчилгээний багт орж, тусгаарлагдаад байсан. Сэтгэл санааны хувьд ямар нэгэн таагүй, тогтворгүй зүйл ажиглагдаагүй. Хэвийн ажлаа хийж байсан. Юунаас болж цонхоор унасан бэ гэдгийг мэдэхгүй байна” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх.

ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААТАЙ БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА Харамсалтайгаар амь на.саа а.лдсан эмнэлгийн сувилагч Д.Э нь 1979 онд онд төрсөн бөгөөд 42 настай байжээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн … дугаар хороонд 13 настай хүү, найман настай охины хамт амьдардаг байсан аж. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар талийгаачийг ам.иа хо.рлох шалтгаан байсан үгүйг мөн давхар шалгаж эхэлжээ. Талийгаач эмэгтэйн биеэс ямар нэгэн гэрээслэл олдоогүй байна. Мөн түүний гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалт хийж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Талийгаач эмэгтэй ар гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэж, сэтгэл санаа нь тогтворгүй болж байсан эсэхийг ч мөн шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач нөхрөөсөө салсан, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тиймээс түүний нөхрийг мөн шалгаж байгаа аж. “ЗУРГААН ДАВХАРЫН ЦОНХ ЭВГҮЙ ХААГДАЖ, НЭЭГДДЭГ БАЙСАН” Харамсалтайгаар ам.иа а.лдсан сувилагч Д.Э 1998 оноос эхэлж Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажиллажээ. Өөрөөр хэлбэл, 20 гаруй жил тасралтгүй тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж иржээ. Түүний ар гэрийнхэн “Сэтгэл санааны хувьд тайван байсан. Тэгэхээр ам.иа хо.рлох шалтгаан байхгүй” гэсэн утгатай зүйлсийг ярьсан гэх. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн асрагч, сувилагч нар “Зургаан давхарын цонх маш эвгүй хаагдаж, онгойдог. Салхитай үед нээж хаахад уначих гээд эвгүй байсан. Үүнээс болоод уначихсан байж болзошгүй” гэх таамаглалыг цагдаа нарт хэлсэн гэнэ. Иймд сувилагчийн унасан цонхонд үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргаж магадгүй байгаа ажээ.

Дээрх асуудалтай холбоотойгоор коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа эмч, сувилагч, асрагч нар өндөр ачаалалттай ажиллаж байгаагаас болж ядарч, туйлдаж эхэлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгэн сувилагчтай холбогдсон юм. Тэрбээр “Өглөөнөөс орой болтол агаар нэвтрүүлдэггүй хамгаалалтын хувцастай ажиллаж байна. Хоромхон зуур ч амсхийх зав чөлөөгүй, хүнд өвчтнүүдэд үйлчилж байна. Үнэндээ ядарч туйлдаж байна шүү дээ. Хамгаалалтын битүү хувцаснаас болоод бие бүхэлдээ хөлөрчихдөг. Давхар амны хаалт зүүнэ. Үүнээс болж агаар ч амьсгалж болохгүй, хэцүү байдаг. Хэрэв нэг л сэрэмж а.лдах, маскаа авах, хувцсаа тайлбал тахал тусах эрсдэлтэй. Тиймээс тэсэхээс өөр арга байхгүй. Хамгийн хэцүү нь ээлж буутал бие засах боломжгүй. Ихэвчлэн том хүний живхэнд бие засч байна. Эхлээд эвгүй байдаг байлаа. Одоо ч сурч байна. Гэхдээ хүндээр бие засах асуудал маш хүнд байна. Бидэнд сэтгэл санааг өргөх, сэтгэл зүйч хэрэгтэй гэж боддог. Үнэндээ амьдрал тааруу, хэдэн төгрөг илүү олоод амьдралдаа зарцуулчих гээд л эрсдэлтэй улаан бүс рүү зориглоод ордог. Мөн бид шантарч, няцвал халдвар аваад ирж байгаа хүмүүсийг хэн эмчлэх юм бэ. Нүдэн дээрээ ковидын халдвараар хүн амьсгал хурааж байхыг харах үнэхээр хүнд байна. Хавсарсан өвчтэй, дархлаа сул хүмүүс маш богино хугацаанд амьсгалын зам нь боогдоод бурхан болчихож байна. Гэхдээ өвчнөө я.лан дийлж, эдгэрээд гарч байгаа хүн олон бий шүү” гэв.эхсурвалж:Ergelt.mn


Like it? Share with your friends!

-1
-1 points
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *