ТҮВШИНБАЯР-ын мэдүүлэг: ЭНХБАТЫГ ТЕЛЕВИЗИЙН ГАНЗУЛТАЙ ВИСКИ ЗАДАЛЖ ТУЛГАЖ БАЙСНЫГ Л САНАЖ БАЙНА.


0

Энхбат гэдэг сайхан бөх хөл дээрээ дахин босох нь эргэлзээтэй болсон байна. Олимпийн аварга, нутгийн анд Түвшинбаярт хэмх нүдүүлснээс хойш тэр өнөөг хүртэл ухаан орсонгүй. Үй зайгүй өссөн, нутгийн хоёр найзын нэг нь өдгөө Солонгосын эмнэлэгт ухаангүй, нөгөө нь 409 дүгээр xo.pих ангид эpxээ xязгаарлагдан xopигдож байна.– Түвшинбаяр л дуудаад, шалаад байсан юм. Уулзая гээд. Нөхөр маань ажилтай гэж их цааргалсан. Ядаж байхад том хүү маань маргааш нь шалгалтанд орох гээд үнэндээ тун завгүй байсан. Аргагүй л найзыгаа бодож, ороод гарья гэж очсон байх. Гай юм гэж эхнэр нь ойрын хүмүүстээ хapaмсан ярьсан байдаг. Түвшинбаяр: Би найзыгаа тэгтэл нь 3o.дcoноо огт санахгүй байна. Хамгийн сүүлд би юу санаж байна гэвэл? ЕТV-ийн захирал Ганзултай л түүнийг ви.ски хундгалан тoгтоож байсныг санах юм. Тэгээд л тacapчээ.. гэж хэлсэн байна.

Харин Ганзул: – Би өрөөнөөс гарчихаад ороод иртэл бөөн цyc нeж болсон байсан гэж мэдүүлэг өгснийг Хан -уул дүүргийн Цaгдaaгийн xэлтэc бүртгэж авчээ. Үйл явдал өрнөсөн, цyc нeж болсон газар дээрх дүрс бичлэгийг Зариг.мн-ийн оператор авсан нь, тэдний архивт хадгалагдаж буй юм байна. УИХ-ын гишүүн асан Сономпилийн эзэмшлийн Их Хурилдайд энэ бүхэн болсон. Их Хурилдайгаас улсын харцага Энхбатыг түргэний тэргээр Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Дараа нь Солонгосын эмнэлэгт хэвтүүлсэн боловч өнөөг хүртэл ухaaн орсонгүй хэвээр. Түвшинбаярын эхнэр араас нь Солонгост очсон ч, Энхбатын эхнэр нь түүний тусламжийг авахгүй гэж хариулжээ. Яг одоогоор Энхбат харцагын эмчилгээний мөнгө зардал л хамгийн гол асуудал болсон байна. Онгоцны зардал нь 48 сая вонн. Эмнэлгийн эмчилгээний зардал 50 сая вонн гарсныг Түвшинбаяр төлсөн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Эд эсийг нь нөхөн сэргээх эмчилгээг эхний шатанд хийх шаардлагатай гэж Солонгосын эмч нар оношилсон. Тиймээс нөхөн сэргээлтийн эрчимт эмчилгээнд орсон. Эмчилгээний зардалд 50 сая вонныг эмнэлгийн дансанд байршуулсан. Одоогоор нийтдээ 100 сая вонн зарцуулсан . Монгол төгрөгөөр 300 орчим сая төгрөг гэсэн үг. Гэтэл эмчилгээ дөнгөж эхэлж байдаг . Дараа дараачийнх нь зардал нэхэгдэж буй. Нийт эмчилгээний зардал тэрбум тэрбумаар хэмжигдэх нь гэх яриа Энхбат харцагын гэр бүл, ойр тойрныхны хүрээнээс хальжээ.Эх сурвалж: mungu.xyz

 


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *