Э.Бат-Үүл: Дарь.Сүхбаатарыг галзуурахаас нь өмнө шүүх дээр уулзана


0

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл журмын нөхөр Дарь.Сүхбаатартаа ихэд гомдсон бололтой. Тэрбээр Дарь.Сүхбаатарыг галзуурахаас нь өмнө түүнтэй шүүх дээр уулзахаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.Э.Бат-Үүл “Ерөнхийлөгч Х.Баттулга Дарь.Сүхбаатартаа баатар, генерал цолууд олгохгүй бол сэтгэцийн эмгэг нь хүндэрч, галзуурах нь! Атаархалдаа шатсан тэр, социализмаа алдаж өсөрхсөн коммунистуудтай нийлж, олон жил намайг хулгайч, алуурчнаар гүтгэлээ! Галзуурахаас нь өмнө шүүх дээр уулзана аа, би” хэмээн жиргэжээ.

Дарь.Сүхбаатарын хувьд Э.Бат-Үүлийг ардчилсан хувьсгалд хөтөлж оруулсандаа ихэд харамсаж явдгаа илэрхийлсэн удаатай.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *