Жүжигчин Б.Отгонтуяа:Нэг л үгийг чанга орилмоор байна. АМЬДРАЛАА БИД ЧАМД ХАЙРТАЙ


0

Би 10-р ангиа төгсөөд үеийнхэн маань сургууль соёлд яваад байдаг би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж 🥺театрт дагалдан жүжигчнээр ажилд орлоо. Өө тэгээд дуучин, жүжигчин, бүжигчин, 💃хөтлөгч, хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж дуртай ажлаа өглөө 8 цагаас орой 6 хүртэл хийнэ. Харин 18 цагаас шөний 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа. 🤗Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болоод жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу талдаа гараад юм ярьж чадахаа байв. 🥺🤦‍♀️өдөр шөнө, нойр хоолгүй ажилсны маань гавьяа гүн ядаргаанд орчихов . 🥲🥲🥲Хүүхэд болохоорой бүтэн өдөр сэт сэвгүй унтаад гайгүй болоод л ажлаа хийсэн .Энэ хугацаанд ээжийгээ алдаж хамгийн хэцүү үеийг туулсан .
😭😭😭 Сэтгэл санаагаараа газрын гаваар ортлоо гутарсан би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсээр СУИС-д оюутан болж чадлаа.

🤗1 курсын өвөл нь боломж олдож цасан охин болж Улаанбаатарт анхны мөнгө олж байв.🤗2-р курсдээ “Шинэ үе” продакшнд дагалдан жүжигчинээр ажилд орсон. 🤗Оюутан байхдаа найз бандийхаа ахаас ( Одоогийн бол нөхөр маань) мөнгө зээлээд цагаан утас ажиллуулдаг байлаа .😍Бас байгууллагуудын оюутны үзлэгийг нь бэлдүүлж орлого олно.😍Сургуулиа төгсөөд анхныхаа хүүг төрүүлээд хажуугаар нь “Арт академи” гэж жүжигчний сургалтын төв ажиллуулж хэсэгхэн багшиллаа.😍Солонгосоос оймс бөөндөж зардаг байлаа .😍Тумбаашд хувцасны лангуу түрээслээд хувцас зардаг байлаа .😍 Хоёр өрөө байр түрээслээд нэг өрөөг нь түрээслүүлээд үнэгүй амьдардаг байлаа .🤣🤣🤣 Тарагны үйлдвэр худалдаж аваад шөнөжингөө таргаа хийгээд нөхөр маань бөмбөгөр орж зараад хэдэн төгрөг олоод бөөн баяр ирдэг байлаа.😍 “Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээний газар ажиллуулж хэсэг үзлээ.😍Солонгосоос гоо сайханы бараа оруулж ирж өөрөө лайваа хийгээд нөхөр маань хүргэж өгөөд зардаг байлаа.
😍Оросоос попкорн оруулж ирээд гэр бүлээрээ рекламдаад зардаг байлаа. 😍Завсараар нь урлагаа нэг ч орхилгүй жилийн дөрвөн удаа тоглолтондоо орж, хөдөө орон нутгаар аялан тоглолтондоо явчихна. 😍Энэ хугацаандаа дөрвөн хүүхэдтэй болсон байдгийн.🤱🤱🤱🤱 Амьдрал минь одоо овоо л цэгцэрч байнадаа гэтэл аавыгаа алдсан, ачилж ч чадаагүй байхад. 😭😭😭 Байгаа цаг үедээ байгаа бүх хүмүүсээ хайрлаж байгаарай .❤️ Одоо бид хоёр үндсэн 30 гаран гэрээт 60 аад хүмүүсийг ажиллуулаад амьдарч байна . 😍Хаяа бодох нь ээ энэ их л зүйлийг яаж амжуулсан болоо гэж боддог, хийж явснаараа буруудсан зүйлгүй сайхан л амьдарч байна. Хичээх тусам амьдрал бидэнд илүү их зүйлийг бэлдсэн байгаа.😍Нэгэн бие минь хоёр болж харин бид одоо зургуулаа болсон .❤️❤️❤️❤️❤️❤️Нэг л үгийг чанга орилмоор байна. АМЬДРАЛАА БИД ЧАМД ХАЙРТАЙ


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *