Улсын мэдлийн “20 мянган тун “Спутник V” вакциныг агуулахад хадгална”


0

Засгийн газар хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая иргэнээ дархлаажуулахаар зорьж буй. Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нэг сая иргэн вакцинд хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 50 гаруй хувийг эзэлж байгаа юм.Гэхдээ вакцинд хамрагдаагүй нэг сая гаруй иргэдийн дунд “Спутник V” вакцин хүлээж буй цөөнгүй байгааг УОК-оос өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр “Спутник V” вакцин хүлээж хэт туйлшрах шаардлагагүй болохыг тодотгов.

Тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохын хэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улс 40 мянган тун “Спутник V” вакцин хүлээн авчээ. Үүнээс улсын мэдлийн 20 мянган тун вакциныг хэрэглээгүй, агуулахад хадгалж байгаа аж. Энэ тухай тэрбээр “Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны “Спутник V” вакцин оруулж иргэдийг дархлаажуулж байна.

Одоогоор улсын мэдлийн 20 мянган тун “Спутник V” вакцин хэрэглээнд нэвтрүүлээгүй байгаа нь дараагийн тунг хэзээ хэрэглэх нь тодорхойгүй байгаа юм. Бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, түүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна. Иргэдийн хувьд “Спутник V” тариулна гэж туйлшрахгүй, вакциндаа хамрагдах бүрэн боломжтой. Монголд “Сенофарм” үйлдвэрийн “Вероцел” вакцины нөөц хангалттай байна. Уг вакцины хувьд дархлаа тогтоц өндөр. Ерөнхийдөө Covid-19 халдварын эсрэг бүх вакцин үр дүнтэй тул заавал “Файзер”, “Спутник V” тариулна гэж иргэд ойлгож болохгүй. Харин дэлхий нийтэд зарим улс оронд вакцин хүрэлцэхгүй, вакцин ангилж ялгахгүйгээр идэвхтэй вакциндаа идэвхтэй хамрагдаж байна” хэмээн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.


Like it? Share with your friends!

0
admin

0 Comments

Your email address will not be published. Required fields are marked *